Гитлерийн амраг Ева Браун Адольф Гитлерт бэлэглэсэн харандааг Хойд Ирландын Белфастад дуудлага худалдаанд тавихаар болжээ. Энэ талаар Guardian сонин мэдээлсэн байна.
Ева Гитлерийн 52 насны төрсөн өдөрт зориулан энэ харандааг бэлэглэсэн аж. Харандааг 50 000-80 000 фунт стерлингээр үнэлж байгаа гэнэ. Мөн ар талд нь Гитлерийн гарын үсэг бүхий гэрэл зургийг дуудлага худалдаанд оруулахаар болсон талаар эх сурвалж мэдээлжээ.
Энэ мэдээлэл гарсны дараа Европын еврейн холбооны дарга Менахем Марголин Гитлерийн эд зүйлсийг худалдах нь ёсзүйгүй гэж үзэн, дуудлага худалдаанаас эргүүлэн татах хүсэлтийг дуудлага худалдааны газрын захиралд тавьсан байна. Харин дуудлага худалдааны захиргаа энэ хүсэлтэд татгалзсан хариу өгч, аливаа эд зүйл өөрийн гэсэн түүнэн үнэ цэнтэй байдаг хэмээжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |