ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд Оросын эсрэг хориг тавихын зэрэгцээ Украиныг байлдааны талбарт дэмжин, төрөл бүрийн зэвсгийн тусламж олгосоор байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л Европын орнууд Украинд хуягт техник нийлүүлж, одоо сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Харин олон нийт үүнд тааламжгүй хандаж байгаа талаар DW мэдээлжээ.
Тодруулбал, Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг германчуудын олонх нь дэмжихгүй байгаа гэнэ. Deutschlandtrend байгууллагаас явуулсан судалгаанд оролцсон Германы иргэдийн 64 хувь нь сөнөөгч онгоц нийлүүлэхийг эсэргүүцэж, харин 28 нь хувь нь дэмжсэн гэсэн дүн гарчээ. Харин судалгаанд оролцогчдын 43 хувь нь Украины цэргийн салбарт үзүүлж буй өнөөгийн дэмжлэгийг зүй ёсны гэж үзэж байгаагаа илэохийлсэн байна.
Оролцогчдын 37 хувь нь цэргийн тусламжийн хэмжээ хязгаар хэтэрсэн гэж үзэж байгаа бол ердөө 14 хувь нь цэргийн тусламж хангалтгүй байгаа гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 42 хувь нь Оросын эсрэг тавьсан хоригууд бүхий л салбарыг хамарч чадахгүй байгаа гэж үзсэн бол 20 хувь нь хэт их хориг тавьсан гэж хариулсан байна.
Г.Бямбасүрэн