Энэ онд ОХУ-ын Зэвсэгт хүчинд ерөнхий цэргийн болон агаарын арми, түүнчлэн Москвагийн болон Ленинградын гэсэн хоёр цэргийн тойрог байгуулна гэж Оросын Ерөнхий штабын орлогч дарга, хурандаа генерал Евгений Бурдинский мэдэгдсэнийг Коммерсант дамжулжээ.
"2023 онд ерөнхий цэргийн болон агаарын арми, армийн корпус, Азовын тэнгисийн цэргийн район, таван дивиз, 26 бригад, Москвагийн болон Ленинградын цэргийн тойргуудыг байгуулна" хэмээн Бурдинский мэдэгджээ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оноос ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 137 мянгаар нэмж, 2,04 сая болгосон юм. Ийм саналыг 2022 оны 12 дугаар сард Сергей Шойгу гаргаснаар Путин дэмжиж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |