Америкийн тэрбумтан Илон Маск Твиттер олон нийтийн сүлжээг эзэмших болсноосоо хойш олон өөрчлөлт хийсэн. Энэ удаад тэрбээр Твиттер нэрийг өөрчлөхөөр зэхэж байгаа талаар Daily News мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Илон Маск Твиттерийн нэрийг "Х" болгон өөрчлөх гэж байгаа гэнэ. Үүнийг ч Маск батлаж, "Энэ бол үнэн" хэмээжээ.
Энд дуулгахад, 2022 оны намар Маск Твиттерийг 44 тэрбумаар худалдан авч байлаа. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сард Твиттер Илон Маскийн Х Corp компанитай нэгдсэнээр Твиттер дангаар оршин тогтнохоо больсон гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |