Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргүүдийн хүүхдийн баярын хөтөлбөртэй танилцана уу.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулсан “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 01-ний өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгуулагдана.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах хөтөлбөрийг хүргэж байна.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
Биеийн тамир спортын хорооны өмнөх талбайд 11:00-15:00 цагийн хооронд дүүргийн нэгдсэн арга хэмжээ болох юм.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон Улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхдийн баярын арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ''Тусгаар тогтнол''-ын талбайд зохион байгуулна.
НАЛАЙХ ДҮҮРЭГ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "МОНГОЛ ХҮҮХЭД" уриан дор 2023.06.01-ний өдөр "ШИНЭ НАЛАЙХ" цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.
БАГАНУУР ДҮҮРЭГ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "МОНГОЛ ХҮҮХЭД" уриан дор 2023.06.01-ний өдөр дүүргийнхээ төв талбайд зохион байгуулагдана.
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Дүүргийн Төв талбайд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа зохион байгуулна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Мянга, мянган хүүхэд ирж баярладаг энэ өдрийн үйл ажиллагааг хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагууд дэмжин ажиллах юм.
“Том баяр”-ын хүрээнд “Том толгойтын адал явдал” цуврал киноны Том хамтлаг, Том кидс хамтлаг, бүжигчид, Ц.Мичидмаа, Б.Бат-Энэрэл, TunderZ, охидын Favway хамтлаг, Dance chance-ийн бүжгийн челленж, Завгүйг дуулдаг Лууяа, Флаш моб болон Циркийн жүжигчид оролцож сонирхолтой уран бүтээлүүдээ хүргэх болно.