Солонгос улсад хүүхдүүддээ хорт хавдрын эмчилгээ хийлгээд ирсэн ээжүүд Монгол Улсын Засгийн газрын талаар мэдээлэл хийлээ.
Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг
Маргааш болох хүүхдийн эрхийн өдөрт дуу хоолойгоо өргөх гэж Солонгос улсаас зорьж ирлээ. Миний охин одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Хүүхдийн маань тархинд үхжилт явагдсан гэдгийг эмч нар хэлсэн. Тиймээс ч асар олон газраар явсан ч хүлээж авдаг хүн алга. Монголд миний охинтой адил өвчтэй 11,000 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Өнөөдөр 11,000 ээж нулимсаа урсгаж, төрийн удирдлагууд, сайд, дарга нартай уулзахад “Судалж үзье, бодъё, ярья” гэдэг хариуг л өгдөг. "Судалж, бодож үзнэ" гэдэг үгийн чинь цаана хэдэн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж байна вэ.
Би дахиад хэзээ ч уйлахгүй. Яагаад гэвэл намайг төр өөрөө ингэж хатуужуулж байна. Урьд нь их зүйлд гомдож, нулимс асгаруулдаг байсан. Яагаад хичээж амьдраад байхад болдоггүй юм бэ. Иргэний төлөө хууль манайд огт алга.
Хүүхдийг насны бүлгээр нь авч үзвэл сүүлийн гурван жилд 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан бол 5-14 насныхны нас баралт өсчээ. Жишээ нь, сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 1817 хүүхэд гэмтэж, 166 хүүхэд нас барсан байна.
Монгол Улс хүүхдэд ээлтэй орчноороо дэлхийн 175 орноос 70-р байр эзэлсэн байсан. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Бодит амьдрал дээрээ үүнээс ч дор дэд бүтэцтэй. Ялангуяа улсын нийслэл Улаанбаатар хотыг хүүхдэд ээлгүй хот гэдэгт маргах хүн байхгүй биз. Хүүхдийн тоглоомын талбайгүй, машин байшин хоёрт л бүх талбай нь ногдох, алхах, гүйх, тоглох орон зайгүй, хүүхдээ мартсан хот болчихсон нь хүн бүрд илхэн. Монголын төр хүн амаа өсгөхийг тэргүүлэх зорилт болгосон хэрнээ хүүхэд өсгөх эрүүл аюулгүй орчин бүрдүүлдэггүйгээс харахад цаагуураа хүүхэд гаргахыг боомилдог бололтой" гэв.
Уншиж байна |