УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцууллаа.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд хоёр хэлэлцүүлгийн дундуур тойрогтоо ажилласан. Ард түмний шаардлагын дагуу Төсвийн тодотголыг хийж, хүүхдийн мөнгийн 100 хувь олгох, цалин тэтгэвэр нэмэхээр болж байна. Ард түмэн сонгуулиар бүх асуудал шийдвэрлэдэг гэдгийг харуулсанд баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Өнөөдөр салбар дундын уялдаа холбоогүй байдлаас үүдэн хүүхдийн эрхийг хангах асуудал илт цалгардаж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурахгүй байна. Хоёр асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна.
Нэгдүгээрт, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялыг чангатгах ёстой. 2002 оны Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн хэргүүдийг шийдвэрлэхдээ гэмт этгээдэд дунджаар 22,2 жилийн хугацаатайгаар хорих эсвэл цаазаар авах ял оногдуулж байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн дээрх төрлийн гэмт хэрэгт дунджаар 14,2 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж байгаа нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман жилээр суларсан байна.
Хоёрдугаарт, МУ хүүхэд залуусын орон. Нийт хүн амын 45,4 хувийг 0-24 насны хүүхэд залуучууд эзэлж байна. Гэтэл тэдэнд тэдэнд зориулсан агентлаг нь яамны хавсрага шинжтэй явж ирсэн нь хүүхэд залуучууд руу хандсан бодлого хэрэгжихгүй, үр дүнгээ өгөхгүй байгаагийн суурь шалтгаан болж байна. Иймээс Гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан хүний хөгжлийн яамтай болох санаачлагыг дэвшүүлж байна.
Уншиж байна |