Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Оростой агаарын харилцаагаа сэргээсэн Гүржийг Европын 27 орон эсэргүүцэв
2023-05-30

Гүрж дэх Европын Холбооны элчин сайд Павел Герчинский Гүрж улс Оростой агаарын харилцаагаа сэргээсэнтэй холбоотойгоор ЕХ-ны 27 орон эсэргүүцэж байгааг илэрхийлсэн албан ёсны мэдэгдлийг Гүржийн Эдийн засгийн сайд Леван Давиташвилид гардуулжээ. Энэ талаар "Эхо Кавказа" мэдээлсэн байна. 

 

Герчинскийн мэдэгдсэнээр, Гүрж улс Оростой агаарын харилцаагаа сэргээсэн нь Украин руу түрэмгийлснийх нь төлөө Оросыг тусгаарлах, дарамт үзүүлэх Европын холбооны шийдвэртэй зөрчилдөж байгаа гэнэ. ЕХ-ны 27 орон ОХУ руу шууд нислэг хийхээс татгалзаж, нутаг дэвсгэр дээрээ Оросын агаарын хөлгүүдийг буулгахаа зогсоосон юм.

 

Эргэн сануулахад, Гүрж улс тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн оросуудад зориулж Европ руу нислэг үйлдэх болсон. Эдгээр нислэгүүд нь Милан, Парис, Вена, Ларнаки, Салоники хүрэх юм. Мөн Орос руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан бол Гүржийн Ерөнхийлөгч агаарын тээврийн компанийг шүүмжилснээр хариу эсэргүүцэлтэй тулгарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зссссс ард түмнийхээ эрх ашгийг тэргүүнд тавьж л байна ш дээ
2023-05-30
Гүржийн онгоцыг хүлээж авахаа болих хэрэгтэй
2023-05-30
Эргүүнүүд вэ:
Өөрсдөө яалаа. Оросууд Гүрж рүү дайран ороход Украин эсэргүүцэж байсан юм шүү. Украин ялахад оросын бүх хөрш ялна
2023-05-30