Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг нээлттэй хорих ангид 4 жил хорих ялаар шийтгэсэн.
Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ нар давж заалдахаар гомдол гаргасан байна. Энэ талаар Нийслэл дэх эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ОНХМ Б.Мөнхдэлгэр "Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүх тавдугаар сарын 25-нд хүлээж авсан. Шүүх хурал хараахан товлогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах журмаар хянан хэлэлцэх хугацаа 30 хоног" гэсэн мэдээлэл өглөө.