Азийн хамгийн өндөр модыг Төвдөөс олжээ. Хятадын судлаачид энэхүү Азийн хамгийн өндөр модыг олсон талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Төвдөөс олдсон энэ мод нь 102,3 метр өндөртэй хималайн майлс мод аж. Энэ мод Ньингчи хотын Ярлунг Цангпо үндэсний байгалийн дархан цаазат газарт ургадаг аж. Судлаачид дрон болон лазерын радар ашиглан Азийн хамгийн өндөр мод гэж тогтоосон байна.
Хималайн майлс мод нь Хятадад нэгдүгээр зэрэглэлийн төрийн хамгаалалтад байх ургамлын жагсаалтад багтдаг аж. Энэ майлсыг олохоос өмнө Хятадын хамгийн өндөр мод нь мөн л Төвдөд байх 83,4 метр өндөртэй мод байжээ. Харин Азийн хамгийн өндөрт тооцогдож байсан мод нь Малайзид ургадаг, 100,8 метр өндөртэй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |