Арав гаруй жил гацсан түлэнхийн төв өөрийн гэсэн байртай болж байна. Түлэнхийн төвийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэнд С.Чинзориг, Сангийн сайд нар болон эрүүл мэндийн салбарынхан оролцож үг хэллээ.
Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах аж.
ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах
“ГССҮТ нь энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээнд ганц төв тул ачаалал маш өндөр байдаг. Тиймээс салбар эмнэлэг ашиглалтад орсноор яаралтай тусламжийг хоёр талдаа зэрэг үзүүлэх боломжтой болж байна. Эмнэлэг нь түлэгдэл, шавьж хорхойд хазуулсан, гэмтлийн сэдрэлт, түлэнхийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашлаад ясны хавдар, ясны эмгэг, спортын гэмтлийн тасгууд зэрэг маш олон чиглэлийн тасаг нэгжүүд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Түлэгдэлтийг эмчилгээ, үйлчилгээг олон улсын түвшинд, Азийн түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэн, эмч ажилчдаа бэлдсэн" гэв.