Канадын жүжигчин Киану Ривзийн "Dogstar" рок хамтлаг 20 жилийн дараа анх удаа нэгдэн тайзнаа гарчээ. Тэд Америкийн Напын хөндийд болсон BottleRock наадам дээр тоглосон гэж Billboard мэдээлсэн байна.
Billboard сэтгүүлийнхэнтэй Киану Ривз ярилцах үеэрээ хамтлагийн бүхий л гишүүд эргэн нэгдэх саналыг зөвшөөрч, дахин нэг цомог бичүүлэхээр шийдсэн хэмээн ярьжээ. "Хамтдаа тоглож байснаа маш их санасан. Хамтдаа дуу бичиж, хамтдаа тоглохоо ихээхэн санасан" гэж Ривз өгүүлжээ.
Dogstar хамтлаг 1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны эхэн үе хүртэл уран бүтээлээ тууршвиж байсан. Энэ хугацаанд багагүй амжилт олсон энэ хамтлагийн гишүүн нь Холлливудын од гэдгээрээ хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татдаг байв. Энэ хамтлаг 1995 онд АНУ, Азиар аялан тоглолт хийж, 1999 онд хоёр дахь цомгоо гаргаж байлаа. Тэд хамгийн сүүлд 2002 онд Японд тоглолт хийснийхээ дараа таржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |