БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр зэхэж байгаа талаараа Японы эргийн хамгаалалтын газарт мэдэгджээ. Хиймэл дагуулыг тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд хөөргөх гэнэ.
KBS агентлагийн мэдээлснээр, цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа талаараа Олон улсын тэнгисийн байгууллагад ч мэдэгдсэн байна. Японы Ерөнхий сайд Фумио Кишида энэ тагнуулын хиймэл дагуулаас үүдэлтэй онц нөхцөл байдал үүсвэл иргэдийн аюулгүй байдлыг хангах, анхаарал сэрэмжтэй байхыг төрийн байгууллагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн Японы нутаг дэвсгэр дээр пуужин унах аюултай бол амдан устгах шийдвэрийг тус улс гаргасан байна.
БНАСАУ цэргийн хиймэл дагуул бүтээж дууссан талаараа өмнө нь мэдэгдэж байлаа. Энэ хиймэл дагуул нь мэдээлэл цуглуулах боломжийг нэмэгдүүлэх аж. Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэх ажлыг хариуцсан түр хороон дээр зочилж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь дэмжиж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |