Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Төрийн нэртэй бүхнийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчдийг дахин тэвчихгүй"
2023-05-29

Иргэн Д.Отгонтуяа Боловсролын зээлийн сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан болон нийгэмд тодорхой байр суурийг эзэлсэн нэр нөлөө бүхий хэсэг бүлэг этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зохих ял оноож өгөхийг хүсэж АТГ шаардлага хүргүүлж байна. 


Иргэн Д.Отгонтуяа "Миний бие эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3.1-р хэсэгт гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг иргэн амаар эсвэл бичгээр гаргаж болно гэснийг баримтлан өргөдөл гаргаж байна. 


Сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайтай зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн өндөр албан тушаалтан нийгэмд тодорхой байр суурийг эзэлсэн нэр нөлөө бүхий хэсэг бүлэг этгээдүүдийн талаар сургалтын зээлийн мэдээлэл түгээгдэх болсон нь ард иргэдийн уур бухимдал, хорсол зэвүүцлийг дээд хэмжээнд тулгаж байна. 


БШУЯ-ны харъяа боловсролын зээлийн сангаас үе үеийн ерөнхийлөгч, уих-ын гишүүд, сайд дарга нар өөрсдөө болон тэдний үр хүүхэд сургалтын зээл аван гадаад оронд өндөр үнээр суралцаад, буцаж ирэхдээ төрийн албанд дэд түшмэлийн орон тооноос дээгүүр албан тушаалд орж, ард иргэдийг захиран, төрийн мөнгийг дураараа зарцуулан амьдарцгаах болсон байна. БЗС амьжиргааны түвшин доогуур, сургалтын зардалаа төлөх чадваргүй хэр нь онц сурдаг чадамж өндөртэй хүүхдүүдэд сурч боловсрох, эх орондоо ирээд ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь биелүүлэх, ядуурлын түвшинг бууруулж иргэдийн сурч боловсрох нийтлэг эрх ашгийг хангах зорилгоор олон улсын жишигт нийцэн байгуулагдсан байдаг. 

 

Боловсролын зээлийн сангаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийг 90 хувийг төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хүүхдүүд авсан


Гэтэл өөрсдөө сургалтын төлбөрөө хэнээс ч хараат бусаар бие даан төлөх бүрэн чадвартай эрх мэдэлтэй гишүүд дарга, баян чинээлэг айлын эрх танхил хүүхдүүд, тэдний нууц амраг, танил тал хамаатан садангийн хүмүүс олноор хамрагдан БЗС-аас өндөр үнийн дүнтэй зээлийн эрх авч, жирийн бололцоогүй айлын үр хүүхдүүдийг дэлхийн жишигт хүрсэн сургуульд суралцах гэсэн өөдрөг эрмэлзлэлийг уландаа гишгэн, сургалтын зээл авах боломжийг нь булаан авсан. 


Амьдралын боломжгүй айлын хүүхэд залууст зориуладсан сургуульд өндөр эрх мэдэлтэй бүхий албан тушаалтнууд авилгын эсрэг хуульд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудад илтэд зөрчин суралцах нэрээр гадаад орнуудад төрийн мөнгөөр зугаацан олон нийтэд нэгэнт  ил болсон. 

 

Ялт этгээдүүд анхнаасаа жирийн болон ядуу иргэдэд зориулагдсан зээлийг авах эрхгүй. Өнөөдөр тэд зээлээ төлсөн гэдгээ олон нийтэд гавьяа байгуулсан мэтээр зарлаж байна. Яаран сандран төлж байгаа нь тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харуулсан нотлох баримт юм. 

 

Миний сая дурдсан дээрх хэрэг нь эрүүгийн хуулийн 22.1.1 хэсэгт нийтийн албан тушаалд албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөрт болон бусдад давуу тал бий болгосон. Гурав дахь хэсэгт нь энэ зүйлийн 1.2 хэсэгт заасан гэмт хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд төрийн болон орон нутг ийн өмчийн ойролцоо компани улсын үйлдвэрийн газрын удирдах эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол Нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн хэргийн хэв шинжийг агуулж байгаа тул хавсралтад дурдагдсан гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зохих ял оноож өгөхийг хүсэж байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин