Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Э.Амарсанаа: Нүүрсний гэх тодотголтой нэг ч хэрэг ШҮҮХЭД ирээгүй
2023-05-29

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар нийтэд хандан мэдээлэл хийлээ. 

 

 

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын талаар Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа: Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал 31 дэх өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал 215 оролцогчтой. Шүүх хурал 9 үе шаттай явагдахаас дөрөвдүгээр үе шатан дээрээ явж байгаа. Өнөөдрийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа 85 хувьтай явагдаж байна. Үүний дараа эд мөрийн баримтыг шинжлэн судална. Үүнтэй холбоотой асуулт хариулт явагдана. Дараа нь Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтээ танилцуулна гээд таван үе шаттай, хэдий хэрийн хугацаанд үргэлжлэхийг тооцоолох боломжгүй. 

 

"Нүүрс"-ний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа: "Нүүрс"-ний гэх тодотголтой нэг хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа. Мөрдөн байцаалтад байгаа хэргийг талаарх мэдээллийг шүүхээс өгөх боломжгүй. Тус хэрэгтэй холбоотой прокурорын саналаар нэр бүхийн 23 хүн хязгаарлалт тогтоох болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд МУ-ын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нийт 44 хэргийг хянан шийдвэрлэсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой нүүрсний, сангийн гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд нээлттэй мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин