Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр таван санг ил тод, нээлттэй болголоо.
1.Байгаль орчин уур амьсгалын сан
2.Шинжлэх ухаан технологийн сан
3.Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан
4.Гэмт хэргийн хохирогчдод туслах сан
5.Кино урлагийг дэмжих санг нээлттэй болгож байна.
Ингэснээр Засгийн газрын 25 сангийн 14 нь ил боллоо. Ирэх долоо хоногт дахин таван санг нээлттэй болгохоо ЦХХХ-ы сайд Н.Учрал хэлэв.
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
Эрүүл мэндийг дэмжих сан
Эрүүл мэндийн даатгалын сан
Ирээдүйн өв сан мэдээллээ дутуу ирүүлжээ. Харин Спортыг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байна.
ЦХХХ-ы сайд Н.Учрал "Засгийн газрын 25 сан бүгд улсын төсвөөс санхүүждэггүй. Хандив тусламж, улсын төсөв зэргээр орлого бүрдүүлэлт нь өөр өөр байдаг.
Зорилтот бүлэгт хүрвэл Засгийн газрын тусгай сангууд өндөр ач холбогдолтой, зайлшгүй хэрэгтэй сангууд бий" гэдгийг хэлэв.
Уншиж байна |