Хятад улс Афганистантай харилцах агаарын харилцаагаа нээжээ. Ингэснээр хоёр орны хооронд шууд нислэг үйлдэгдэж эхэлсэн гэж South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны Ariana Airlines агаарын тээврийн компани тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Үрүмчи-Кабул чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Хятад, Афганистаны хооронд онгоц долоо хоногийн лхагва гараг бүр нисэх аж.
Афганистанд талибуудын засгийн гаазр эрх барьж байгаа бөгөөд Талибан хөдөлгөөний төлөөлөгч Кабул дахь Хятадын элчин сайдтай уулзан тохиролцсоноор ийнхүү тогтмол нислэгтэй болсон байна. Хятад улс Афганистантай хэвийн харилцааг хадгалж байгаа, цаашид бэхжүүлэх эрмэлзэлтэй гэж мэдэгдэж байсны дээр энэ сарын эхээр болсон хэлэлцээрийн дүнд "Бүс ба зам" санаачилгад Афганистаныг нэгтгэхээр болсон юм.
Г.Бямбасүрэн