“Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэдэг үг бий. Хаа сайгүй хуралдаж, чуулсан хүмүүс монголоор дүүрэн. Эдгээрийн ихэнх нь төсвийн хөрөнгөөр хийгддэг.
Тухайлбал, өнгөрсөн сард гэхэд нийслэлийн Засаг даргын тамгын газраас олон улсын хуралд 280 гаруй сая төгрөг зарцуулжээ. Шилэн дансны мэдээллээс харахад хурал зохион байгуулахад 20 гаруй гүйлгээг Нью индиго ХХК, Юу Би Макс ХХК, Промедиа нетворк ХХК, Гэрэлтүүлэг Чимэглэл ХХК, Саунд ов Монголиа ХХК, Ти энд Ти агниста ХХК зэрэг хувийн компанийн данс руу шилжүүлсэн байна. Харин эдгээр нь юунд, хэрхэн зарцуулагдсан талаарх мэдээлэл нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газар Шилэн дансандаа мэдээлээгүй байна.
Төрийн байгууллагуудын Төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа тухай мэдээлэл ил тод, нээлттэй, ойлгомжтой байх ёстой. Ингэснээр татвар төлөгчдийн хөрөнгийг төрийн байгууллагууд хэрхэн захиран зарцуулж байгааг олон нийт хянах боломжтой. Гэвч нийслэлийн Засаг даргын тамгын газар он гарснаас хойш Шилэн дансны мэдээлэлд хайнга хандаж, иргэдийн хяналт тавих боломжийг хязгаарласаар байна.
Уншиж байна |