Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Номын баяр зохион байгуулагдах гэж байна.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.
Номын баяраар нийтдээ 300 гаруй асар баригдаж, 200 гаруй хэвлэн нийтлэгч болон 300 гаруй зохиолч оролцох юм. Харин 30 мянга гаруй хүн идэвхтэйгээр оролцож, номын баярын үеэр номыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцдог. Мөн дэлхийн 10 гаруй улсаас төлөөлөгчид номын баярт оролцохоор ирэх гэнэ.
Уншиж байна |