БЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан хүмүүсийн мэдээллийг ирэх баасан гарагт нийтэд мэдээлэх талаар салбарын сайд мэдээллээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "ИНЕГ 2005-2022 оны хүртэл 28 сая ам.долларыг 370 хүнд тэтгэлэг олгосон тооцоо гарсан. Эдгээрийн дийлэнх нь салбартаа ажиллаж байгаа юм билээ. Албан тушаал эрх мэдлээ ашигласан байж болзошгүй хүн байхыг үгүйсгэхгүй. Жагсаалтыг баасан гарагт ил болгоно. Та бүхэн авах гээхийн ухаанаар хүлээн аваарай" гэлээ.