Орон нутгийн хөгжлийн сан нь тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.
Харин аймаг сумдууд энэ сангийн хөрөнгийг наадмын талбай барих, засварлах, соёлын төвөө засварлах, угталт үдэлтийн хаалга хийх зэрэгт зарцуулсаар байна. Энэ жишгийн дагуу Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 40 сая төгрөгөөр лед дэлгэц худалдан авахаар тендер зарласан байна. Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж байгаа энэхүү хөрөнгөөр Соёлын төвдөө уг дэлгэцийг худалдан авах юм. Тендерийн баримт бичигт дурьдсанаар 15 ширхэг дэлгэц, видео процессор, 15 ширхэг кабель худалдан авахаар тусгажээ.
Уншиж байна |