Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилох шийдвэр гаргасан.
Тэгвэл Н.Мандуул өнөөдөр шинэ ажлаа хүлээн авсан байна. Энэ талаараа нийгмийн сүлжээндээ тэрбээр " Өнөөдөр ШӨХТГ-ын даргын ажлаа албан ёсоор хүлээж авлаа. Хувийн хэвшил, иргэд, олон нийтэд нээлттэй ажиллах болно" хэмээн бичжээ.
Уншиж байна |