Шилэн ажиллагааны хүрээнд Боловсролын сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл нийтэд хүрээд байгаа. Улс төрд нөлөө бүхий хүмүүс болон томоохон компанийн эздийн хүүхдүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан энэ зээлд хамрагдсан байгаа асуудал нийгмийн бухимдлыг дагуулж байна.
Тухайлбал, 15 компаниас хувь эзэмшдэг, таван тусгай зөвшөөрлийн эзэн Ө.Батбаяр нь хүү Өсөхбаярыгаа АНУ-ын Күйн Мэри их сургуульд 71 мянган долларын зээлээр сургажээ.
Ө.Батбаяр хувьд 2021 оноос эхлэн АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон. Элчин сайдаар томилогдсоныхоо дараа мэдүүлсэн түүний хөрөнгө орлогыг хүргэе. Ө.Батбаярынх жилийн 350 гаруй сая төгрөгийн орлоготой, ГУРВАН тэрбум 567 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 400 гаруй малтай, нэг тэрбум 104 сая төгрөгийн үнэт эдлэлтэй айл.
Мөн дансандаа 684 сая төгрөгтэй, хоёр тэрбум 193 сая төгрөгийн авлагатай, 15 компани, 5 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тэрбээр ямар нэг өр зээлгүй. Харин хүү Өсөхбаяр нь ТӨРӨӨС 71 мянган долларын зээл авч, сурсан.
П.ГОО