Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Дорждагва: Улаанбаатарын уулзваруудыг томруулбал түгжрэл буурна
2023-05-23

 

Улаанбаатар хотын түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдвэрлэх боломжийн талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийлээ.
 

Д.Дорждагва хэлэхдээ, Би өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж байсан. Гэсэн хэдий ч Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар миний санааг түгжрэл бууруулах ажилд тусгаж өгсөнгүй. Тэд түгжрэл бууруулах талаар оновчгүй зүйлс ярьсаар байна. Түгжрэлийг бууруулахаар 10 их наяд төсөвлөсөн байгаа ч яг юу хийх нь тодорхой бус байна.  

 

Амгалангаас Дүнжингаравт ирдэг уулзвар дээр бараг нэг цаг гацаж байна. Миний төлөвлөгөөгөөр бол Дүнжингаравын том хашааг дотогш нь болгоод хоёр эгнээ нэмбэл тэр уулзвар түгжрэлгүй болно.

 

Эдийн засгийн хувьд түгжрэлийн хохирол хэмээн гурван их наяд төгрөгийг алдаж байна. Гурав, дөрвөн цаг гэр орондоо очиж чадахгүй, сэтгэл санаагаар хохироод бараг галзуурах шахдаг. Үүнээс гарах ганц арга бол уулзваруудыг шинэчлэх юм. 

 

Миний судалгаагаар түгжрэл гэдэг бага багаар бий болдог. Жоохон дэм өгөхөд л түгжрэлгүй болох боломж бидэнд байна. Төв шуудангийн уулзвараас болоод бусад уулзвар түгжрээд нам зогсчихдог. Замын уулзварууд дээр барилга шахаж барьж байгаа нь буруу. 

 

Түгжрэлээс шалтгаалж олон асуудлууд үүсдэг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа, сэтгэл санаа, гээд хааяа бүр галзуурах шахдаг энэ бүгдийг шийдэх арга бол уулзваруудыг шинэчлэх асуудал юм.

 

Мөн уулзваруудыг томруулбал ногоон байгууламжийн асуудал хөндөгдөнө. Ногоон байгууламж заавал газар дээр байх ёсгүй. Гадаадын хөгжилтэй орнууд ханан ногоон байгууламжтай байна. Түүнийг заавал газар дээр тарих ёстой биш" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Хотын дарга байсан Мэегомбын Энхболдын газрын наймаагаа цэцэглүүлж байсан он жилүүдэд Улаанбаатар хот замаа өргөтгөх боломжит ихэнх газартаа байшин барьж шигүү хот болсоны гай өнөөдрөөр дуусахгүй биз дээ.
2023-05-23