Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.1 дүгээр зүйл 39.2.2 дахь заалтыг үндэслэж "Иргэн бол хүч" залуусын санаачилгын гишүүн Б.Өлзийбат, М.Төртогтох нар УИХ дээр хяналт шалгалт явуулж, нийтийн сонсгол хийх саналыг албан ёсоор УИХ-ын дарга болон нарт санал хүргэлт гаргаж буй талаар мэдээлэл хийлээ.
Санаачлагын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат
Өнөөдөр Монголд хууль тэгш үйлчлэхгүй байна. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэнд иргэдийн итгэх итгэл буурчээ. Монгол ардчилсан улс боловч иргэн төвтэй улс байхаа больсон. Учир нь иргэдийн боломжийг ашиглаж хүчийг авсан УИХ, параламентын гишүүд өөрсдийн төлөөлөл онцгой бүрэн эрхээ ашиглан, хамаатан садан, бүлэглэл бүхий нөхдүүдэд боломж олгохын тулд иргэдийн үндсэн мандатыг худалдаж байна.
Монгол Улсын нийт хүн амын 84,7 хувь нь ухаалаг гар утастай. Мөн улсын хэмжээнд 18-34 насны 1.2 сая оюутан залуус байна. Тэгвэл энэ залуусаас Боловсролын зээлийн сангийн хөрөнгийн асуудлаар гар утсаараа 70 мянган иргэн нэгдэхэд л хангалттай. "Хуульд санал өгдөг, хууль санаачилдаг соёлыг бүтээцгээе"
УИХ гишүүд иргэдийн боломжийг хулгайлдаг, сонгуулийн үеэр ашигладаг байдлыг тодорхойлох гол зүйл бол 2022 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Монгол Улсын Их хурал, Их хурлын тухай хуулийн 39.1, Монгол Улсын чуулганы тухай хуулийн 109.11-109.14-т орсон өөрчлөлт юм. Энэ хуулийн өөрчлөлтөд дэлхийн нийтийн цахим шилжилтийн жишигт нийцэж Монгол улсын иргэн гэрээсээ гар утсаараа төрийн үйл хэрэгт оролцох боломжтой. Цаашлаад чуулган хуралдахад иргэд Ерөнхий сайд, Засгийн газар юу хийж байгаад мөн хяналт тавих боломж бүрдсэн. Гэтэл энэ хууль одоог хүртэл хэрэгжихгүй байна. УИХ-ын гишүүд тухайн сонгогдсон тойрогтоо ажиллахдаа иргэд, залуучуудад гар утсаараа хууль санаачилж, УИХ-д ажлын хэсэг байгуулж болно гэдгийг нэг нь ч хэлсэнгүй.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал авчхаад ганцхан зүйл заалтыг дэмжигдлээ гэж оруулж ирж байна. Хууль зөрчсөн эсэхийг мэдэхгүй, ёс зүйн хувьд байх ёсгүй асуудал. Өнөөдрийн намууд дотор мөнгө төгрөгөөрөө уралддаг, цэвэр бодлого ярьж л гарч ирмээр байна. Эсрэгээрээ яаж хандив өгөх үү гэдэг. Түрүүлээд пи-араа, имижээ боддог. Олон улсад ямар бодлого ярих вэ гэдгийг боддог. 152 байна уу 76 байна уу хамаагүй. Тийм учраас иргэд саналаа өгөөч гэж хүсэж байна" гэв.
Уншиж байна |