Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хурд хэтрүүлсэн согтуу жолоочид хорих ял оногдууллаа
2023-05-22

Иргэн Ж нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Д.Ц, Б.М нарын амь нас хохирсон хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

 

Эрүүгийн хуульд “…согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

шүүгдэгч Л.Ж-аас 49.977.840 төгрөгийг амь хохирогч Б.М-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, гэм хор учруулсны төлбөр, сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй байна.

 

Мөн шинжээчийн зардал 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ж-аас гаргуулж, шүүгдэгч Л. Ж-ын 06 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно.

 

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Согтуу машин жолоодож осол гаргахыг санаатай үйлдэлд тооцдог болмоор юм даа.
2023-05-24
зочин:
Хамт цуг мэдээж ууж явсан нөхдүүд л байгаа л даа тэгд ч согтуугаар санаатай биш гэж үзэж байгаа л даа
2023-05-24
zochin:
yu wee 2 khun alchaad yaj 3 jil awdag bnaaa shuukh gej hogiin gazar bnaa
2023-05-24
зочин:
Хамт цуг мэдээж ууж явсан нөхдүүд л байгаа л даа тэгд ч согтуугаар санаатай биш гэж үзэж байгаа л даа
Irgen:
Нөгөө маралмаад ял өгмөөр юмдаа
2023-05-24
Uunuu Official Page:
Пизда хоёрын хоёр хүн алчихаад байхад 3жилийн ял өгөөд байхдаа яахуу дээ Хүний амь үнэ цэнэгүй болждээ новш
2023-05-23
Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэж хөдөлгөөнд оролцсон бол эрхийг нь бүрмөсөн хасаж бай
2023-05-23
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-23
Anyonymous:
Maralmaa??? Huuli hun burt erh tegsh??m
2023-05-23
Харин тийм, тайлбар дээрээ ослын улмаас 4-хүний амь хохирсон гсн мөртлөө 2 хүний амь хохирсон гэж бна. 2-ын 2 хүний амь насыг хохироочихоод, согтуу бсн хүнд 3-н жилийн ял ч гэх шиг.
2023-05-22
Зочин:
Шууд цаазаар ав.
2023-05-22
Иргэн:
2 хүний амь хохироочихоод 3-хан жилийн ял гэнэ үү??? Ялзарсан шүүх вэ
2023-05-22
Харин тийм, тайлбар дээрээ ослын улмаас 4-хүний амь хохирсон гсн мөртлөө 2 хүний амь хохирсон гэж бна. 2-ын 2 хүний амь насыг хохироочихоод, согтуу бсн хүнд 3-н жилийн ял ч гэх шиг.