Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ
2023-05-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ.

 

Төрийн ордонд болсон олимпиадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орноо төлөөлөн оролцож байгаа сурагчдад амжилт хүсэн ерөөв.

 

 

Тэрбээр  Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурьсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд олимпиадад оролцогчдын дунд олон байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

 

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Азийн физикийн олимпиадын хорооны Ерөнхийлөгч, профессор Лион Чуан Квик, Монголын Физикийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Азийн физикийн 23 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн, академич Ж.Даваасамбуу нар мэндчилгээ дэвшүүлж, сурагчдад амжилт хүслээ.

 

 

Азийн физикийн 23 дугаар олимпиадад 27 орон, түүний дотор Монгол Улсын хоёр баг оролцож байна.

 

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс багаараа, ажиглагчаар Бүгд Найрамдах Болгар Улс,   Малайз Улс  оролцож байна.

 

Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

 

Сурагчдын 10 нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ.

 

 

Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, туршилт хийх лабораторитой болох зэрэг эерэг нөлөө үзүүлэх юм.

 

Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшин тогтоох, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

 

Мөн физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг нээнэ.

 

 

 

Азийн физикийн олимпиадыг цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахимаар зохион байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин