Мэдээлэл ил, нээлттэй болгох ажилд нийслэлийн дүүргүүд маш хайхрамжгүй хандаж байгааг Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгосон. Одоо үе үеийн дүүргийн дарга нарын газар олголтын мэдээллийг шаардаж байгаа. Ингэснээр дарга нар хаана, хаана газар өгсөн нь тодорхой болно.
"Шилэн ажиллагааг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар 06 дугаар сарын 01-нд дуусаж, Засгийн газарт хэрэгжилтийг нь танилцуулна. Ерөнхий сайд албан даалгаварын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, мэдээллээ илрүүлээгүй, авлигатай тэмцэх бодлогыг дэмжихгүй эс үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярина" гэдгийг Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал хэлэв.
Уншиж байна |