Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Б.Батбилэг: Нүүрсний 24 яллагдагчтай нэг хэрэг шүүхэд, 33 яллагдагчтай таван хэрэг прокурорт хянагдаж байна
2023-05-22

 

АТГ-аас Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 


Нүүрсний хэргийн явц байдлаар талаарх ээлжит мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсийн 2-р албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг өглөө. 


Нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний биеийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11 мянга 30 хүнээс мэдүүлэг авч 180642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн. 


Одоогоор 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Мөн хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. 


Шалгалтын явцад 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний 55 нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан. Хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах, үндэсгүйгээр хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 

 


Нийт яллагдагчдын 81 хувь нь нийтийн албан тушаалтан, мөн улс төрд нөлөө бүхий УИХ-ын гишүүн 7, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан 1, Зам тээврийн сайд асан 1, Төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймгийн ИТХ-ын дарга 1, аймаг сумын засаг дарга 3, УИХ-ын гишүүний зөвлөх 1, гаалийн улсын байцаагч 20, хил хамгаалах байгууллагын 5, АТҮТ-ийн 4, нийгмийн даатгалын байцаагч 1, боомтын захиргааны албаны мэргэжилтэн 2, хуулийн этгээдийн албан тушаалтан 15, иргэн 28 тус тус шалгагдсан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Bugded ni zohih yosni shiitgeliig ni tul jaraahai gej yalgalgui onogduul.
2023-05-22
zochin:
yasan uddag yum
2023-05-22
Хэдэн жил гацаах вэ? Наад нөхдүүдээ шоронд хийж дийлэх үү? Авилгачин шүүх
2023-05-22