Их Британид амьдардаг Тревор Хутон гэх эр тэврэлтийн үйлчилгээ үзүүлж, энэ үйлчилгээгээрээ дагнасан компани байгуулжээ. Түүний түүхий талаар Daily Mirror сонин мэдээлсэн байна.
Бристоль хотодп амьдардаг Тревор Хутон "тэврэх эмчилгээ" гэж нэрлэсэн энэ үйлчилгээгээ олон жилийн турш үзүүлж байгаа бөгөөд танихгүй хүмүүсээс цагийн мөнгө авч, тэвэрч өгдөг аж.
Түүний үйлчлүүлэгчид жилээс жилд нэмэгдэж байсан тул тэрбээр Embrace Connections компани байгуулжээ. Хутоны үйлчилгээ цагт 75 фунт стрерлингийн үнэтэй. Мөн хүссэн хүн бүр 30 фунт төлөн "тэврэлтийн үдэшлэг"-т оролцож, "аюулгүй, тааламжтай нөхцөлд бэлгийн бус сэдлээр бусадтай харилцаа тогтоох" боломжтой гэнэ.
Түүнд голчлон сэтгэл заслын хэвшмэл аргуудаас зайлсхийдэг хүмүүс ханддаг аж. Түүнчлэн ямар нэг шалтгааны улмаас бусдыг тэвэрч, тайтгаруулах, хайраа илэрхийлж чадахаа больсон хүмүүс ханддаг гэнэ. Мөн сэтгэлзүйн гэмтлийн улмаас түгшүүртэй болсон хүмүүс ч хандаж, цуврал эмчилгээнд хамрагддаг талаар Хутон ярьжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |