Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Н.Учрал: Мал малладаггүй, морь уядаггүй уяачид малчдын төлөөлөл гээд УИХ-д ороод ирэх вий
2023-05-19

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "УИХ-ын гишүүд СӨХ-ны дарга нар шиг л лифтний шинэчлэл, дээврийн засвар ярьдаг. УИХ-д нөлөөтэй асуудлуудаа шийдүүлж чаддаг хэсэг бүлэг хүмүүс шаардлагагүй газар хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаснаас болж үндэсний хэмжээнд тулгараад байгаа асуудлаа шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Манай улс шиг өргөн уудам нутагтай улсад хүн амын болон газар нутгийн төлөөлөл, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангаж байж сонгогчдын санал гээгдэхгүйгээр УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиуд батлагдаад амьдрал дээр хэрэгждэг. Бид баталж байгаа хуулиа зөв эрэмбэлж чадахгүй байгаа нь энэ жижиг тойргуудтай л холбоотой.

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг удаа л нэг малчин УИХ-д сонгогдсон. Яг одоо малчин, ХБИ, багш нар УИХ-д суусан уу? Тэдний зовлон бэрхшээлийг мэдэхгүйгээр бид нэг их уран цэцэн бүх салбарыг мэддэг царайлаад 30 жилийг өнгөрөөсөн. Шилэн ажилллагааны хүрээнд ил болсон мэдээлэлд үнэлэлт дүгнэлт хийхээр тойрч тойрч байгаад нэг урд суудаг УИХ-ын гишүүний компани болоод таарчихдаг. Тухайн хүмүүс зөвхөн бизнесийн эрх ашгаа л төлөөлж байна. 

 

Жагсаалтаар орж ирж байгаа 50 хувьд чинь малчдын, ХБИ-ийн төлөөлөл байх юм уу? Үндсэн хуулиа баталчихаад сонгуулийн хуулин дээрээ мурьчих вий? УИХ-ын гишүүдийн ихэнх нь тод манлай уяач бүгд малгайтай. Малгайтнууд малчдын төлөөлөл гээд ороод ирэх вий дээ. Мал малладаггүй, морь уядаггүй уяач нар малчдын төлөөлөл гээд УИХ-д ороод ирэх вий? Шохой барьж хичээл заадаггүй байж багшийн төлөөлөл гээд ороод ирэх вий. 93 хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа яаж төрөлжүүлэх вэ?  Яг энэ байдлаараа явж байгаад дэлхийд нэг тэрбум доллараар үнэлэгдэх технолгийн компани тэсэллээ шүү. Энэ цагт монголын эдийн засаг уул уурхай юмаа гэж орилсон хүмүүс ичгэвтэр байдалд орох вий. Нэг технологийн нэг тэрбумын доллараар аппликейшн дэлхийд зарна шүү" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэн шүү. Энэ залуу ёстой л онож хэлжээ.
2023-05-22
irgen:
estoi ynen tiim yum bolno shvv
2023-05-22
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-19