Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Богдхан төмөр замын ажил гүйцэтгэсэн 15 компани дампуурлын ирмэгт туллаа, С.Бямбацогт сайд аа!
2023-05-19

Засгийн газраас яаралтай горимоор эхэлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Богдхан төмөр замын ажил нам гацаад байна. Монгол Улсын тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, Төв аймагт дагуул хотуудыг бий болгох зэргээр ач холбогдлыг нь өндөрт өргөөд байсан төмөр замын ажил яагаад гацсан нь шийдвэр гаргагчид болоод улс төрийн асуудал биз.

 

 

Гол асуудал нь сүржин нээлтийн араас төмөр замын доод бүтцийн газар шорооны ажилд ханцуй шамлан орсон аж ахуйн нэгжүүд хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй өнөөдрийг хүрч, бүтэн жил тойрч байна. Төмөр замын доод бүтцийн ажил хийх гэрээ байгуулж,  2022 онд хийх ёстой бүх ажлаа гүйцэтгэсэн 15 компани дампуурлын ирмэгт тулаад байна, С.Бямбацогт сайд аа!

 

 

Тэд гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийсэн. Харин одоо гэрээний дагуу ажлын хөлсөө авахаар Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн гадаа цуглаан зарлаж, суулт хүртэл хийлээ. Тавантолгой төмөр зам ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмарт энэ асуудлыг шийдэх сэтгэл, эрх мэдэл ч үгүй бололтой.

 

 

Ганцхан хоногийн өмнө Засгийн газар Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр зам барих шийдвэр гаргаж, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт олон нийтэд танилцууллаа. Шинэ замын ажил эхлэхээсээ өмнө хэдийнэ тавьчихсан замын холбох цэг, хийчихсэн ажлын гэрээний төлбөрийг шийдвэл яасан юм бэ,  С.Бямбацогт сайд аа!

 

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, төрийн ажлыг хувийн хэвшилд даатгана, тэднийг дэмжинэ гэдэгт ч үнэн хэрэгтээ ажлаа хийлгэчихээд хулхидаад байвал төрийн ажил урагшлах уу? Холбох цэггүй нам гацсан төмөр замууд шиг мухардах биш үү!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ризда
2024-04-28
Америкийн төмөр зам монголд тохирохгүй
2023-05-24
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-22
Бямбацогт ч яахав дээ, улс төрийн пиар л хийж байвал улсын ажил яах нь падгүй л дээ!!!
2023-05-21
Зочин:
Суржин шав тавиад л бутээн байгуулалт еерее хийгдчих юм шиг сэтгэдэг тэнэг улс маниас еер байдаг болов уу
2023-05-21
Иргэн:
Эхлээд мөнгө олохоо бод. Дараа нь юунд зарцуулахаа шийд. Энэ бол нэг армийн тооцоо. Үүнтэй адил эхлээд хилийн боомтуудын дэд бүтцийг шийд. Дараа нь энэ ажлаа хий. Харин хувийн хэвшил хөрөнгөө гаргаад хийсэн ажлын хөлсийг шуурхай өг. Өгөхгүй бол алданги тооцоод өг. Энэ бол төрийн муйхар мулгуу бодлогоор хавийнхан хохирохгүй байх зарчим.
2023-05-21
zochin:
xurzeer tomorzam barydag ?
2023-05-19
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-19
ыбы:
Дарга нарын шийдвэрээр ажил шийддэг байдлаа болимоор байна. Монгол шиг танхай дарга нартай газар хэцүү. Ялангуяа монгол эрчүүд үнэндээ увайгүй шаарнууд гэдэг нь тодорхой болоод байна. Хүүхдийнхээ тоглоомын талбай руу ч дайрна.
2023-05-19
Иргэн:
Эхлээд мөнгө олохоо бод. Дараа нь юунд зарцуулахаа шийд. Энэ бол нэг армийн тооцоо. Үүнтэй адил эхлээд хилийн боомтуудын дэд бүтцийг шийд. Дараа нь энэ ажлаа хий. Харин хувийн хэвшил хөрөнгөө гаргаад хийсэн ажлын хөлсийг шуурхай өг. Өгөхгүй бол алданги тооцоод өг. Энэ бол төрийн муйхар мулгуу бодлогоор хавийнхан хохирохгүй байх зарчим.