Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Авлига хулгай өсөөд байгаагийн шалтгаан гишүүдийн тоо цөөхөнтэй холбоотой"
2023-05-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ. 

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ-ын гишүүд бид өөрөө өөртөө эрх мэдэл сандал ширээ нэмэх гээд хэлэлцээд шийдвэр гаргаад сууж байгаа. Хамгийн ноцтой асуудал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 17.1-д УИХ төслийг хэлэлцээд тухайн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрын доошгүй саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хаалгаа хааж байгаад дөрөвний гурваар шийдчихдэггүй юм шүү. Ард нийтээс асуух ёстой гэж заасан байна. Монголын ард түмнээс асуугаачээ гэдгийг гишүүдээсээ гуйж байна" гэлээ. 

 

Үүний дараа 10 гаруй минут гишүүдийн ирц бүрдэхийг хүлээлээ. Учир нь УИХ-ын 76 гишүүнээс 57 гишүүн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх ёстой. Энэ дагуу ирц бүрдсэний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

 

Гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан. Гишүүдийн тоо нэмэхийг дэмжиж байгаа хүн алга. Нэг гишүүн ч нэмээд хэрэггүй гэсэн санал хэлж байна. Намын жагсаалт бол нэр хүнд муутай улстөрчид орогнох газар гэж үзэж байна. Би ард түмний төлөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй. Үндсэн хууль бол төр иргэний гэрээ. Гэрээнд өөрчлөлт оруулах юм бол хоёр талаасаа ярих ёстой. Дангаараа шийдэж болохгүй. Ард нийтээсээ санал авахгүй бол болохгүй. Хүчээр шийдлээ гэхэд сонгуулийн үр дүн ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулаад түүнийхээ дагуу шийдсэн нь дээр болов уу гэж үзэж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Үндсэн хууль бол ард түмэн засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт. Гишүүдийн тоо нэмэгдүүлэх, намын жагсаалтаар сонгогдохыг ард иргэд дэмжихгүй байна. Үүнийг бид бодолцож үзэх хэрэгтэй. Ардчилсан нам намын жагсаалтыг 40 байлгах санал гаргаж байна. Үүнийг би дэмжихгүй байна. Тойргоос сонгогдсны буруу гэж байхгүй. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ард иргэдийн хувьд гишүүдийн тоо нэмэгдүүлэх дээр эсрэг байна. 108-120 хүртэл гишүүнтэй байх санал хэлж байна. Саарал байшинд сууж байгаа хүмүүсийн үнэлгээ унасан. Улаан, цэнхэр, ногоон нам байна уу үл хамаараад тогтолцоо чинь болохгүй байна гэж ард иргэд хэлж байна. Иймээс тогтолцоогоо өөрчлөх шаардлага үүссэн. Ард иргэд холимог тогтолцоон дээр итгэл үзүүлээд байна.

 

152 гэсэн тоо 126 болж орж ирж байна. Үүний үндэслэлийг тайлбарлаад өгөөч? Тогтолцоо 60/40 луу яагаад орчихсон бэ? 50/50-аар оруулсан ш дээ, бид. 

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Гишүүд орон нутагт яваад ирсний дараа иргэдээс авсан санал байр сууриудыг харахад 152 тоо өндөр байгааг дийлэнх олонх нь хэлсэн байна. Тоо нэмэгдүүлж болно, гэхдээ 152 их байна. Холимог тогтолцоог дэмжинэ гэсэн санал ирсэн. Энэ саналыг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Мөн намууд зөвшилцөөд 152 гэдэг тоог хүлээн авахад хэцүү гэдэг саналыг харгалзан тоог бууруулахад шаардлага үүссэн. Улмаар 76 тойргоо хэвээр байлгах ойлголцолд хүрсэн. Ингээд харьцаа тоо 61/39 байхаар гарч ирж байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: УИХ-д суудалтай, суудалгүй намууд гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлыг хоёр жилийн гаруй хугацаанд ярилцсан, тохирсон. Үр дүнд тогтолцооны хувьд 50/50, гишүүдийн тоо 150-155 тоо байх юм байна гэсэн агуулгаар ярилцсан. Үр дүнд нь Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг судлаачдын баг бүрэлдэхүүнтэй оруулж ирсэн. Эхний хэлэлцүүлгээр бол гишүүд тойрогтоо ажилласан. УИХ-ын гишүүд тойрогт ажиллахад иргэд 152 гэдэг тоо их байна. Иймээс тоог буулгах нь зүйтэй гэсэн санал давамгайлсан. Зарим нь 152 байх нь зүйтэй, зарим  76 дээрээ нэмээд хэрэггүй гэсэн санал гарсан.  2040 гэхэд Монгол Улсын хүн ам 5 саяд хүрнэ. Гэтэл хатуу тоо Үндсэн хуульд өөрчлөх асуудлыг ярих жишиг тогтоох учиргүй. 

 

1992 оны Үндсэн хуулиар нэг гишүүний 27 мянган хүнийг төлөөлж байгаа. Өнөөдөр 3,5 сая. Энэ тоогоор 126 гэдэг тоо гарч ирж байгаа юм билээ. Ядаж 1992 оныхоо төлөөлөх чадварыг буулгахгүйгээр явъя. Авлига хулгай өсөөд байгаагийн шалтгаан гишүүдийн тоо цөөхөнтэй холбоотой. ОУ-д парламентын шийдвэр гаргаж байгаа бүтцийн тоо 120-оос дээш байх юм бол тэнд авлига хээл хахууль хулгай үүрлээд, хуйвалдаад байдаг нь тодорхой. Тухайн улс хүний тооноос хамаараад 120-оос дээш гишүүнтэй байдлаар ажиллаж байна. Иймээс бид 126 гэдэг тооноос буулгах юм бол энэ өөрчлөлтийг хийгээд ямар ч хэрэггүй, үр дүн гарахгүй. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн үеэр тооны асуудал яригдах юм бол ХҮН нам хүлээж авахгүй. 

Shuud.mn
Сонин хачин
Халх:
Энэ ,дөрвөд , Доржханд дараагийн сонгуулиар хэдэн хулгайчид нэмж оруулах гээд улайрч байна. МАН энэ ,дөрвөд,өд юу амласан бол.
2023-05-20
Зочин:
Ээ баас минь ээ. УИХ-ЫН ТООГ СУУДАЛТАЙ,СУУДАЛГҮЙ НАМУУД МЭДДЭГ ЮМ УУ. ард түмэн мэддэг юм шүү. Түүнээс хятад эрлийз буян Жагаа мэддэг юм биш ээ.
2023-05-20
Зочин:
Доржханд аа Чи яаж ийж байгаад ХҮН наманцараа хэдэн суудалтай болгох гээд байна аа даа. Тийм юм байхгүй ээ. Хулгайчийн тоог олон болгох гэж балайрч байх хэрэг юусан билээ.Чамайг сонгохгүй шүү. Ард нийт чамайг хулгайч нарын гар хөл нь гээд байна. Гэтэл чи маанагшилд бүрэн живжээ.
2023-05-20
Торгууль.татвар хоёр хожмоо сайн зүйлдхүргэх үү.
2023-05-20
монхү:
хулгайч нар улам л олуулаа болноо л гэсэн үг биз дээ мэдээж
2023-05-20
Ок:
АТҮТөв бол олон хүнийг луйвардаж ор сураггүй автомашинд татвар оноож хэлмэгдүүлсэн Татварын албаны хүн дээрэмдэх арга нь болж хувирсан Бид Маш гомдолтой Түүнийг шоронд хатаавал зохино
2023-05-19
Зочин:
Хэн батлаад байгаа юм бэ?
2023-05-19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-05-19
Энэ:
Энэ дожханд даваасүрэн ннар эхлээ хүүхдүүддээ авсан зээлээ төлчих тэхгүй ард түмэн хулгайч гэж хараад хэлсэн үгийг чинь тоож сонсохгүй болчлоо
2023-05-19
ДОРЖХАНД АА МИНИЙ ДҮҮ УВСАН АЙМАГ ЦАРАЙЛЖ АШИГ СОНИРХЛОО ГҮЙЦЭЭХ АГУУ ИХ шуналд ХӨТЛӨГДӨЖ БОЛОХГҮЙ ЭЭ
2023-05-19
Зочин:
Тоог нь нэмбэл авах хүний тоо нь дагаж өсөх байхдаа
2023-05-19