Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй "Тахь ресурс ХХК" нутгийн иргэдийн эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Сайхан-Овоо сумын зарим иргэн ирж, байр сууриа илэрхийлэв.
Сайхан-Овоо сумын зарим иргэдийн төлөөлөл
"Тахь ресурс" компани иргэдийн гарын үсгийг хуурамчаар цуглуулсан, манай нутагт амьдардаггүй хүнийг амьдардаг мэтээр баримт цуглуулсан. Метан хийг олборлохгүй бол манай нутаг дэлбэрэх тухай худал цуу тарааж малчдыг айлгадаг.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт хууль зөрчин метаны хий олборлож байсан "Петровис ресурс" компани нэрээ өөрчилж, "Тахь ресурс" болгон, дахин ухахаар ажиллаж байгаа аж.
Энэ бол дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани биш. Сингапурт бүртгэлтэй компанийн 1000 хувийн өмч атлаа үндэсний компани гэж худлаа хэлдэг. Дорноговьд газрын тосыг өрөмдөн олборлож байна. Мөн нутгийн иргэдийн хэлээгүй үгийг хэлсэн мэтээр тогтоол болгон баталсан нь байж боломгүй асуудал. Бид энэ хэргийг цагдаад өгч шалгуулна.
"Петровис ресурс" компани өнгөрсөн 11-р сард хууль зөрчин үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ч нутгийн иргэд эсэргүүцэн, үйл ажиллагааг нь зогсоож байсан удаатай. Өөрөөр хэлбэл, тус компани байгаль орчны үнэлгээг хийлгэхдээ иргэдийн гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсний дээр, ус ашиглах дүгнэлтийг мөн хууль бусаар гаргуулсан байдаг. Тиймээс нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүхээс мөн шийдвэр гарч, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн юм.
Энэ компанийн байгаль орчны үнэлгээг түдгэлзүүлсэн. Компанийн зүгээс гүтгэсэн хэмээн биднийг цагдаад өгсөн. Цагдаа чи буруутай гэсэн өнгө аясаар мэдүүлэг авдаг. Компанийнхан багийн, сумын дарга нарт нөлөөлөн, гарын үсгийг нь зуруулсан, үүнийг нотолсон. Нөхөн сэргээлтээ та нар өөрсдөө очиж хий" гэсэн юм.
Уншиж байна |