Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгийг нөхөж олгохыг шаардлаа
2023-05-18

Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлаар өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Булгантуяад шаардлага хүргүүллээ.

 

Шаардлага хүргүүлсэн ээжүүдийн төлөөлөл: Миний хувьд хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. 11-11 төв рүү байнга гомдол өгч байгаа ч ХНХ-аас хариу өгөхгүй байна. Нэгдүгээр сарын 14-нд хасагдсанаасаа хойш миний хувьд нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт аваад  холбогдох газруудаас явж байна. Хороо бүх мэдээлэл хэвийн, анх сарын 10 сая төгрөгийн цалинтай гэж бүртгэгдсэн байсан. Үүнийг 1 сая төгрөг гээд засварлуулсан

 

Шаардлага хүргүүлсэн ээжүүдийн төлөөлөл: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9000 гаруй ээжүүдийг төлөөлөөд явж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа зургаа дахь удаагаа ирж байна. УИХ хуулиа баталсан. Засгийн газар хуулиа л хэрэгжүүлдэг байгууллага гэж хариу хүргүүлсэн. Бид Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан. Дунд суудлын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шинээр томилогдсон С.Булгантуяа сайдад өнөөдөр хоёр асуудлаар шаардлага хүргүүлж байна. 

 

Нэгдүгээрт, 9 хувь гээд ялгасан байгаа нь зөвхөн цалингийн орлоготой ганц, хоёрхон хүүхэдтэй ихэвчлэн өрх толгойлсон ээжүүдийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хассан байна. Зайлшгүй хүүхдийн мөнгө олгогдох шаардлагатай хүүхдүүдийн мөнгийг олгохдоо 1,2,3,4,5 сарын мөнгийг нөхөж олгох

 

Хоёрдугаарт, 91 хувьд ямар хүмүүс багтсан бэ гэх мэдээллийг нийтэд ил болгох гэх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж байна. Ипотекийн зээлтэй хүн улсын хэмжээний 9 хувьд багтахаар баян байна гэж байхгүй.

 

ХНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Батсайхан ээжүүдийн шаардлагыг хүлээн авлаа. Тэрбээр "Өнгөрсөн жил эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг 91 хувьд олгох шийдвэр гарсан. Харин одоогоор УИХ, Засгийн газраас манай яаманд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар чиглэл өгсөн. Ажлын хэсэг гарсан. Төсвийн асуудал Сангийн яаман дээр шийдэгдэнэ. Салбар яамны зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлд Сангийн яамтай хамтраад ажиллаж байна" гэлээ. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-20
irgen:
bvh hyyhded uguuchee hyyhed bol hyyhed tomchuud bvgd avch l baigaa ariin haalgaar hasaagyi.ideh arga ni oldohgyi bna uu.....
2023-05-18
Дэмжиж бна:
Жагсиии новшнууд хүүхдиин мөнгө хулгайлж бншдээ. Арайч дээ
2023-05-18