Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ерөнхийлөгч нь Монголд айлчлах Франц улсын тухай баримтууд
2023-05-17

Сүүлийн өдрүүдэд Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчлах талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Эммануэл Макрон нь Монгол Улсад айлчлах Францын анхны Ерөнхийлөгч болно.

 

 

Үүнтэй холбогдуулан Франц улсын талаарх онцлох баримтуудыг хүргэе.

 

  • Франц улс нь Баруун Европт байрлах бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ 640,427 хавтгай дөрвөлжин километр буюу дэлхийд газар нутгийн хэмжээгээр 49 дүгээрт ордог.

  • Төрийн уриа нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүсийн ёс”.

  • Үндэсний баяр нь 1789 оны 7 дугаар сарын 14-нд Бастилийн шоронг чөлөөлсөн өдөр буюу 7 дугаар сарын 14-ний өдөр.

  • Хүн ам 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 68 сая. Энэ үзүүлэлтээр дэлхийд 21 дүгээрт жагсаж байна.

  • Төрийн албан ёсны хэл франц. Дэлхий даяар 220 сая орчим хүн франц хэлээр ярьдаг. Мөн провансаль, бретон, альзас, корсик, каталан, баск, фламан зэрэг нутгийн 77 хэлтэй. Шашны бүх төрөл урсгалтай орон.

  • Төрийн байгуулалт нь Бүгд найрамдах улс. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэй.Засгийн газар нь улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей, Сенат гэсэн хоёр танхимтай.

  • 2022 оны байдлаар ДНБ 3 их наяд ам.доллар байна.

  • Франц улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. “Их долоо”-гийн гишүүн.

  • 2020 оны байдлаар дэлхийд алтны нөөцөөр 4 дүгээрт орж байсан.

  • Франц улс нь Нобелийн Утга зохиолын шагналтны тоогоор дэлхийд тэргүүлдэг.

  • АНУ-ын Эрх чөлөөний хөшөөг Франц улс бэлэглэсэн.

Shuud.mn
Сонин хачин