УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит худалдаанаа хийлээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажилласан тухай асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн 40 гаруй гишүүн үг хэлсэн. Хоёр асуудлаар ярилцсан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар иргэд ямар байр суурьтай байгаа талаар саналаа хэллээ. Хоёрдугаарт, нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Иргэдийн хувьд холимог тогтолцоог дэмжиж байна. Харин гишүүдийн тоог бууруулах хэрэгтэй, мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэсэн байр суурийг ирэлхийлсэн. Нэг үгээр иргэд гишүүдийн тоо 152-оос бага байх ёстой гэсэн саналыг давамгай илэрхийлж байна.
Үндсэн хууль нь парламентад суудалтай намуудын зөвшилцлийн дүнд өөрчлөлт хийгдэх ёстой. Иймээс Ардчилсан нам болон ХҮН намынхантай зөвшилцөөд дахиж бүлгийн хуралдаанаар ярилцах ёстой гэсэн байдлаар байр сууриа нэгтгэлээ.
Хоёрдугаарт, юмны үнэ өндөр байгаа асуудалд иргэд бухимдалтай байна. Иймээс Төсвийн тодотгол хийх асуудлыг судалж, тодорхой санал боловсруулж, танилцуул гэсэн чиглэлийг бүлгээс Засгийн газарт өгсөн. Засгийн газар цалин тэтгэвэр нэмэх бололцоотой хэмээн үзэж байгаа юм билээ. Энэ чиглэлээр тооцоолол хийж байна. Энэ асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тодорхой мэдээлэл өгөх байх" гэлээ.
Уншиж байна |