УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсоод ирлээ. УИХ өнөөдрөөс эхлэн иргэдийн санал бодлыг хэлэлцэж эхэллээ. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон бусад асуудлаарх иргэдийн санал хүсэлтийн талаар хэлэлцсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар цалин, тэтгэвэр, тэтгэмж, Хүүхдийн мөнгөний асуудал, тэр дундаа төрийн албан хаагчдын доод цалинг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэллээ. Тэрбээр "Багын даргын цалин бага байна. Төрийн нийтлэг үйлчилгээний ажилчид гар дээрээ 480 мянган төгрөг авдаг, амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар иргэд ярьж байна. Өргөн хэрэглээ, хүнсний барааны үнэ өссөн нь иргэдийг маш их бухимдуулж байна.
Энэ талаар УИХ, Засгийн газар хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авна" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн УИХ-ын дарга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаад байгаа УИХ-ын гишүүдийн тоог 152 болон нэмэгдүүлэхийг иргэд дэмжихгүй байгаа учраас бууруулна гэдгийг хэлэв.
Б.Хэрлэн
Уншиж байна |