Боловсролын зээлийн сангийн хулгайн талаар УУ-н дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
Боловсролын зээлийн сангийн өнгөрсөн арван жилийг харвал бүх зүйл нь бүрхэг явж ирсэн. 2011 онд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн 8.8-д “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг улсын төсвөөс бүрдүүлэх, эргэн төлөгдөх сургалтын зээлийн хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Эндээс харвал 12 жилийн өмнө УИХ журам гаргах ёстой байтал одоог хүртэл хуулиа хэрэгжүүлж журам батлаагүй нь өнөөгийн энэ шударга бус байдал, завхралыг бий болгосон гэж хэлж болно.
Нийтдээ 2368 оюутанд гадаад сурахад 363 тэрбум төгрөгийг боловсролын зээлийн сангаар дамжуулан олгосон. Үүнээс 167 тэрбум төгрөгийг бакалавр, 136 тэрбум төгрөгийг магистр болон докторын зэргээр сурч байгаа оюутнуудад олгосон байна.
Нийтдээ 2368 оюутанд гадаадад сурахад 363 тэрбум төгрөгийг боловсролын зээлийн сангаар дамжуулан олгосон. Бакалавраар сурсан 421 суралцагчийн 167 тэрбумын 100 хувь нь эргэн төлөгдөөгүй. Мөн магистр болон доктороор сурсан 1947 суралцагчийн 196 тэрбумын 99 хувь нь эргэн төлөгдөөгүй байна.
Боловсролын сангаас зээл авсан 867 хүүхдийг 363 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлсөн байдаг. Энэ нь Засгийн газрын тогтоолд үндэслэж чөлөөлсөн гэж тэмдэглэлд бий гэжээ. Гэтэл тэр тэмдэглэлтэй танилцахад ямар ч шийдвэр биш, зүгээр "шийдвэрлэх" гэсэн агуулгатай байв. Зээл, тэтгэлэг гэдэг зүйлс хоёр тусдаа зүйл. Буцалтгүй тусламж ч биш. Тэгэхээр заавал эргэн төлөгдөх ёстой юм.
Уншиж байна |