Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авсан
2023-05-16

 

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат мэдээллээ. 

 

 

Улсын хэмжээнд 30,879 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан. Үүнээс 26,000 гаруй шалгуулагч босго оноогоо давсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, энэ жил улсын хэмжээнд 36 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авсан байна. 
 

 

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 35 оноо буюу 70 хувьтай байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Харин оноо нь босго оноонд хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 19-ний дахин шалгалтад хамрагдаж босго оноогоо ахиулж болно. Наймдугаар сарын шалгалтад унавал ирэх арваннэгдүгээр сард дахин шалгалт өгөх боломжтой. 

 

Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

 

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг өчигдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах гэж байна. Уг хөндлөнгийн үнэлгээр хоёр даь удаагаа зохион байгуулах бөгөөд багш нарын гүйцэтгэл, хөгжил, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй юм.

 

2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус 705 сургуулийн 30077 багш хамрагдах юм. Мөн 433648 сурагч оролцож байгаа бөгөөд энэ тоог дагаад мөн эцэг эхчүүд гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах юм. Мөн энэ жилээс хувийн сургуулийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг хийж эхэлж байгаа нь урьд урьдын жилээс онцлог болж байна. 

Shuud.mn
Сонин хачин
hoholdoo:
eesh ogvv hvvhdvvd an yaah bee
2023-05-16