Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр газар олголтын мэдээллийг ил болголоо. /Энд дарж үзнэ үү/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Өнөөдөр та бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дээд зэргийн зохион байгуулалтгүй, шахалдаж амьдарч байна. Улсынхаа газар нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг ийм хот дэлхий дээр үлдсэнгүй.
Газар олголтын мэдээллийг ил болгохыг улс төрийн өнгөөр харж болохгүй. МАН, АН-ын нийслэл хот гэж байхгүй. Ил тод мэдээллийг аль нэг нам, улс төрийн өнцгөөр ялгаварлан гадуурхах эрх хэнд ч байхгүй.
20 жилийн түүхэнд хотын дарга асан Э.Бат-Үүлийн гарын үсэг ч байна. МАН-ын гишүүн, хотын дарга нарынх бүр олон байгаа. Хэн хэнд, хэзээ, хаана, ямар хэмжээний газар олгосон тухай 20 жилийн баримтыг ил болгож байна.
Нийслэлийн Засаг дарга нарын 2000.01.01-2020.12.31 хүртэлх газар олголтын мэдээллийг ил болгож байна. Нийт 36 958 захирамжийг нээлттэй байршууллаа.
Түүхтэй заргалдаад хэрэггүй. Гарын үсэг, мөнгөн шилжүүлэг, аливаа ул мөр цахим орчинд арилшгүйгээр архивлагдан үлддэг мэдээллийн зуунд гишгэж байгаагаа бид ойлгож, өнгөрсөн мөрөө харж байхаас өөр аргагүй" гэж мэдээлэв.
2020.12.31-нээс өнөөдрийг хүртэлх газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын олгосон газартай нэгтгэн 06 дугаар сарын 01-нээс өмнө нэмж байршуулах аж.
Уншиж байна |