Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын талаар мэдээлэл хийлээ.
Нийт 19 байршилд засвар, цахилгааны шугамын 13, худаг суурилуулах 18, ариутгах шугамын хоёр ажил, хороолол доторх инженерийн шинэчлэлийн ажил 8 гэх мэт нийт 640 гаруй ажлыг гүйцэтгэхэд дандаа газар шорооны ажил хийгдэнэ. Үүний дараа нөхөн сэргээлт хийнэ. 1м.кв явган хүний зам хөндсөн ч бид шалтгаан, зорилго мэдээллээ нээлттэй хүргэнэ. Бид ажлынхаа график, төлөвлөгөөт хуваарийг нээлттэй мэдээлнэ гэсэн үг.
Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохир усны шугам, сүлжээний 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн. Эдгээр шугамын насжилт стандартаар 15 жил байдаг.
Хүмүүс нэг шугамыг нөгөөгөөр сольж байна, чанар, стандарт, хэмжээний хувьд өөрчлөлт байхгүй гэж ойлгодог. Хотын орон сууцны хороолол тэлэх тусам түүнийг дагаад шугамын багтаамж томрох ёстой. Голч нь 200 байсныг 400 болгож өөрчилж байгаа. Хуучин хэвээрээ байх юм бол байшин хорооллоо усаар хангах боломжгүй болно.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж
Дэлхийн банкны санхүүжилтээр Их, Бага тойрууд шугам солих ажлыг энэ зун хийнэ. Манайх хонгилын системгүй. Тиймээс зарим явган хүний зам, дугуйн зам үүнд өртөхөөр байгаа.
Дэлхийн банкны санхүүжилтээр Их, Бага тойрууд шугам солих ажлыг энэ зун хийнэ. Дэлхийн банктай холбогдолтой найман байршлын зургаан байршилд тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-н хүртэл халуун усаар хангах боломжгүй. Бусад ажил нь 7-14 хоног, зарим 20-25 хоногийн хугацаанд төлөвлөгдөсөн байна.
Бага тойрогт хийх магистраль шугамыг өргөтгөх ажил байгаа ба үүний цаана 9000 гаруй өрх, 50 гаруй мянган хүнд дулаан, цэвэр усны үйлчилгээ хүрч байгаа юм. Төв магистрал шугам дээр сүүлийн 20-30 жил шинэчлэл хийгдээгүй. Бид нэг зун энэхүү асуудлаа даван туулчих юм бол дараагийн 20-30 жил ямар ч асуудалгүй болох юм" гэв.
Уншиж байна |