Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
152 гишүүнтэй болох эсэх асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ
2023-05-12

УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрог тойрогтоо ажиллаж байна. Тэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмэнд тайлбарлан таниулах үүрэг авч, ийнхүү долоо хоногт тойрог тойргийн зүг хүлгийн жолоо залсан. 

 

 

 

Засгийн газрын өргөн барьсан  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг тусгасан юм. Энэхүү заалт олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа ч УИХ-ын дарга Г.Занданшатар захирамжаар гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, байр суурийг нь сонсож байна.

 

Гишүүд ирэх долоо хоногт иргэдийн саналыг нэгтгэж, нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Улмаар  тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх үүрэг буй. 

 

Ийнхүү ирэх долоо хоногоос МАН-ын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийг хийж эхлэх нь ээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
76 ч олон бна яаж энэ 76 хулгайч залилангуудыг цөөлөе дөө гэж бхад ард иргэд тэмцэнэ шүү
2023-05-14
152 хулгайч бидэнд хэрэггүй ард түмнийг битгий дорд үзээд дураараа аашлаад бгаарай МАН аа
2023-05-14
152 ыг ард түмэн бүгдээрээ эсэргүүцнэ
2023-05-13
152 гишүүнийг ард түмэн эсэргүүцэж байна 76 нь хулгай хийгээд улс орныг цөлмөөд ямар ч ял зэмгүй явж бга нь 152 болгож илүү их идэж монгол улс бүрмөсөн байхгүй болгох төлөвлөгөө юм бишүү
2023-05-13
Иргэн:
Ёс зүйгүй УИХ тарах хэрэгтэй.
2023-05-13
Эвтэйхэн эргэж сонгогдох нүхээ малтчих юм аа
2023-05-13
Болд:
МАН ы хулгайчууд бутач хүүхдүүд нууц амрагуудаа ИХ хуралд ямар ч шалгуургүй жагсаалт нэрийн доор шахаж ард түмнээс хулгайлдаг байсан 40 их наядаа 80 их наяд болгох гэж байна, Улаан чулуутын хогийн цэг дээр тавтай морилцгоо Оркуудаа
2023-05-13
Иргэн:
УИХ-ын гишүүд ард түмний нүүрлүү нүлимж ханахгүй юм аа
2023-05-12
108:
108 shirheg gicuuntei bol
2023-05-12
Irgen:
Olon bolloo geed shunal ni buurhuu ajil ni saijirj haragdaach hichneen Jil Ed nar huraldaa ch suulgui ard turnee doromjlovdoo
2023-05-12