Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Н.Буяндэлгэр: Сувилагчаар 22 жил ажиллахдаа нэг хором ч шантраагүй
2023-05-12


 

Хэр баргийн хүн зүрхэлж сонгохгүй, цалин багатай хэр нь цаг наргүй, хариуцлага өндөртэй ажил бол сувилагчийн мэргэжил. Өвчтөнийг 24 цаг асарч сувилж, эм, тариаг нь цаг тухайд нь хийх, хооллож ундлах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг олон ур чадвар, ур ухаан гаргаж ажиллахын сацуу харилцаа хандлага, мэргэжлийн авьяасаараа өвдөж зовсон хүмүүст биеийн болон сэтгэл зүйн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг билээ.

 

Сувилагч хэмээх асар их ур чадвар шаардсан энэ мэргэжлээрээ 22 жил тасралтгүй ажиллаж яваа Интермед эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч, тэргүүлэх зэрэгтэй Н.Буяндэлгэртэй ярилцлаа. 

 

-Хүмүүс сувилагч гэхээсээ илүүтэй эмч болно гэж боддог, мөрөөддөг юм шиг байгаа юм. Сувилагч мэргэжлийг сонгосон түүхийг нь сонирхвол?


- Би 1998 онд 10 дугаар ангиа төгссөн. Тухайн үед мөн л бусдын адил эмч болно гэж боддог байлаа. Гэхдээ тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд сувилагч болохоор шийдээд сувилахуйн сургуулийн хамгийн анхны хуваарийг авч байсан. Бас ээж маань 30 гаран жил сувилагчийн ажил хийж байсан болохоор энэ нь надад хамгийн том түлхэц болж өгсөн. Ээж маань мэргэжилдээ их дуртай, бас мэргэжлээрээ үргэлж бахархдаг байсан болохоор намайг сувилагчийн мэргэжлийг сонгоход маш их баярласан. 


Би тасралтгүй  22 дахь жилдээ сувилагчийн мэргэжлээр ажиллаж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар интермед эмнэлэгт 2013 онд эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна.

 

Сувилагч хүн ямар зан чанартай байх хэрэгтэй вэ. Энэ мэргэжил хүнийг ямар зан чанартай болгодог вэ?

 

-Сувилагч нь зөвхөн өвчтэй хүнтэй харьцдаггүй. Төрөл бүрийн зөвлөгөөг өгч байдаг. Энэ ч утгаараа ээж би болсон цагаас сувилахуйн мэргэжил үүссэн гэдэг. Ээж хүн хүүхдээ төрүүллээ хүүхдээ хайрлаж, энхрийлдэг. Энэ бол сувилагч мэргэжлийн онцлог. Өвчтөнөө өөр шигээ, өөрийнхөө ээж, аав, ахан дүүс шиг бодож эмчилдэг. Мөн сувилахуй бол дэлхий дахинд эрүүлийн ба эмгэгийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Өвчтэй үед нь бид эмчийнхээ зааснаар асаргаа сувилгаа хийгээд, бусад үед нь хэрхэн өвдөхгүй эрүүл байх вэ гэдэгт зөвлөгөө өгдөг. Жишээлбэл, төрсөн эхэд, хүүхдээ яаж амлуулах вэ, хэрхэн өлгийдөх вэ гэх мэтийг зааж өгнө. Сувилагч хүн уян зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй байдаг. Энэ хүн би, энэ хүн миний ээж, миний аав, миний үр хүүхэд гэдэг сэтгэхүйгээр хандаж эмчилдэг. Мөн бусдад сайхан сэтгэгдлийг үлдээдэг мэргэжил юм. Ингэхийн тулд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог байх хэрэгтэй.

 

 

-Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл нь юу вэ?


-Өвдсөн хүн асаргаа сувилгаагаа хийлгэн, эдгээд “Баярлалаа” гэж хэлэх нь хамгийн сайхан. Барилгачин барьсан барилгаа хараад баярлаж, талхчин талхаа хараад баярладаг бол сувилагч өвдсөн хүн эрүүл болоод “Баярлалаа, “Чи яасан зөөлөн гартай юм бэ”, “Тариагаа хийсэн үү, ерөөсөө өвдсөнгүй шүү” гэж хэлэх нь үнэхээр аз жаргал байдаг.

 

Нэгэн түүхийг ярихад, "Их сургуулиа төгсөөд удалгүй нөхөртэй болсон. Тухайн үед нөхөр маань онош нь олдохгүй маш хүндээр өвдсөн юм л даа. Би тэр үед сувилагч байсан тулдаа л нөхөртөө тус дэм болж, монголынхоо сайн гэсэн эмнэлгүүдээр эмчлүүлж хажууд нь түшиг тулгуур болж байсан. Тэрхэн цаг үед л би эмнэлгийн хүн болсондоо тэр дундаа сувилагч болсноороо их бахархсан. Энэ мэргэжил бол миний амьдрал дах хамгийн том шагнал гэж боддог. 

 

-Өнөөдрийн байдлаар сувилагч та бүхэнд нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?


- Сувилагч нар бол хамгийн тэсвэр тэвчээрийн туйл, дайчин, хөдөлмөрч болсон хүмүүс л ажиллаж байгаа гэж би хувьдаа боддог. Гэвч өдөр тутамдаа үнэхээр их ачаалалтай ажилладаг. 


Мөн дэлхийн жишиг гэж байна. Нэг сувилагчид 5-6 өвчтөн ногддог. Гэтэл манай улсад нэг сувилагчид 15-30 хүртэлх өвчтөн ногдох жишээтэй. Тийм болохоор сувилагч тухайн өвчтөндөө нэг бүрчлэн тухтай үйлчилж чаддаггүйд гол асуудал байдаг. 


Ажлынхаа ачаалалтай харьцуулалбал, цалин их бага. Илүү цагаар ажиллаж байж арай илүүхэн мөнгө авдаг. Тиймээс ч залуус сувилагчийн ажлын хажуугаар өдрөөр, шөнөөр өөр эмнэлэгт цагийн ажил хийх зэргээр биеэ их ядрааж, удахгүй шантарч байна л даа. Гэхдээ үнэхээр л сувилагч болъё, суралцъя гэдэг залуус цалин мөнгийг нь бага гэж гололгүй ажлаа л хийдэг. Яагаад гэхээр бид сонгосон мэргэжилдээ үнэнч байж, бусдын сайн сайхны төлөөх сэтгэлээр л ажлаа хийдэг юм. 

 


 

- Хэт их ачаалал дунд та бүхэнд сэтгэлзүйн асуудлууд багагүй л тулгардаг байх. Сувилагч гэлтгүй эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд сэтгэлзүйн асуудалд хэр их анхаардаг вэ? 


Янз бүрийн сургалт болдог хэдий ч яг сэтгэлзүйн хувьд зөвлөгөө, сургалт болддоггүй. Болсон ч ээлж таараад огт сууж чаддаггүй. 


Бид өөрсдөө сэтгэлзүйн асуудалд орчихсон байж өвчтөндөө сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд, сувилахуйн тусламж үзүүлээд л явж байдаг. Энэ их ачаалалтай үед сувилагчдын хувьд эрүүл мэндээрээ маш их хохирсон, нойрны асуудалтай, нуруу бөөр өвддөг, тулгуур хөдөлгөөний эрхтний асуудалтай нүүр тулаад л явж байна. 

 

 

-Сувилагчийн мэргэжил сонгож, суралцах залуусын тоо жилээс жилд буурах хандлагатай байгаа шүү дээ. Үүний шалтгааныг та юу гэж боддог вэ?


-Сувилагчийн мэргэжил үнэлгээ багатай Ээлжинд хононо, цай уугаад суух ч чөлөө зав олддоггүй. Ялангуяа манай Эрчимт эмчилгээний тасаг маш онцлогтой. Яагаад вэ гэхээр бид дандаа л ухаангүй, амь тэмцсэн хүнд хүмүүстэй ажилладаг. Тэдгээр хүмүүстэй 24 цагийн турш зогсоогоороо ажиллаад буух үеүд олон л байдаг юм.  Мөн төр засгаас сувилагчийн үнэ цэнэ, цалин хангамжийг цааш цаашдаа нэмээсэй л гэж хүсэх байна. Эс бөгөөс энэ мэргэжлээр суралцах, зориглоод ажиллах залуус хомстож байна. Дээр нь хүнд хүчирт шантарч, бууж өгөх нь их байна. 

 

Багш хүн шавиа амжилт гаргахад нь баярладаг шиг. Барилгачин хүн барьсан барилгаа хараад баярладаг шиг. Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л урам аваад л, ядарснаа ч мартчихдаг гэдэг. Энэ бол үнэн. Энэ бол миний хувьд мэргэжлийнхээ сайхныг өдөр бүр мэдэрдэг, хамгийн том шагнал байдаг.


-Залуу сувилагчдын хувьд цалин мөнгөнөөс болж ажлаасаа халшрах, гарах тохиолдлууд байдаг уу?


- Залуус маань ажлын ачаалал, цалин хөлсний асуудал, ар гэрийн байдлаас болж ажлаа орхих зүйл бий. Ажиглаад байхад ажлын ачааллаас гадна тухайн хүнийг хүлээж авч байгаа нөхцөл байдал нөлөөлдөг юм болов уу гэж харагддаг. Манайхаас гараад учиргүй ажлаа орхиод явсан сувилагч нар байдаггүй. Харин ганц нэг гарсан сувилагч бол ажлын ачаалал ярьдаг.
 

 

-Эмнэлгийн салбарынхны цалин хөлс их муу шүү дээ. Угтаа хамгийн өндөр цалин авч байх ёстой хүмүүс. Магадгүй шүүгч нараас ч илүү цалинтай байх ёстой гэж бодогддог юм?


-Дэлхийн жишиг гэж байна. Нэг сувилагчид 5-8 өвчтөн ногддог. Гэтэл манай улсад нэг сувилагчид 10-20 хүртэлх өвчтөн ногдох жишээтэй. Ажлынхаа ачаалалтай харьцуулалбал, цалин бага. Гэхдээ цаашид илүү нэмэгдэж, сайжрах байх гэж бодож байна.

 

-Үйлчлүүлж байгаа иргэдийн ухамсар, харилцаа хандлага хэр байдаг вэ?

-Янз бүрийн л харилцаатай хүмүүс үйлчилгээ авахаар орж ирнэ. Зарим нь “Баярлалаа, эмчээ сувилагчаа” гээд талархаад гарах нь хэчнээн сайхан гэж санана. Хүнд хүрч үйлчилнэ гэдэг сайхан. Ер нь өрхийн эмнэлэгтээ олон жил ажилласан болохоор сэтгэл дүүрэн санагддаг шүү. Хүмүүсийн ухамсар ямар гэдгийг харуулчихна даа.

     

Сувилагч болох гэж байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

 

-Сувилагчийн ажил хэцүү. Гэхдээ би өөрөө л хүлээн зөвшөөрсөн, дуртай учир ажиллаж байгаа. Тэгэхээр нэгэнт сувилагчийн мэргэжлийг эзэмших гээд хүсээд, сургуулийг нь төгсөөд, ажлыг нь хийх гээд ирсэн л бол ажлын найман цаг өвчтөний л хугацаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Цалин бага байлаа гээд чанаргүй ажиллаж болохгүй. Сувилагчийн ажил гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил учраас энэ сайхан мэргэжлийг чанартай эзэмшээд эх орондоо чанартай сувилагч нарыг бий болгоосой хэмээн хүсэж байна. Мөн Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа бүх сувилагч нартаа олон улсын сувилагч нарын баярын мэнд хүргэе. Та бүхэн минь өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч байгаарай. Та бүхэнгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг төсөөлөлшгүй. Та бүхний маань инээмсэглэлээр өвчтөн, үйлчлүүлэгчид маань эдгэрч байдаг юм шүү. 

 

-Ярилцсанд баярлалаа

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Тийм:
АУИС-ийн СС ЭМШУИС-ийн СС АШУҮИС-ийн СС Бакалавр боловсролтой сувилагч төгсдөг болсон байгаа шүү.
2023-05-20
Zochin:
Ih surguulia tugsuud??? Suvilagch bolhod mongold ih surguuli tugsdug boltsiimu?
2023-05-15
Тийм:
АУИС-ийн СС ЭМШУИС-ийн СС АШУҮИС-ийн СС Бакалавр боловсролтой сувилагч төгсдөг болсон байгаа шүү.
Болд:
Монголоос хурдхан зайлаарай бүсгүй минь, Со д очиж ажилла МАН хулгайчууд нар үзүүлэхгүй шүү чамд
2023-05-13
irgen:
er ni zalhuu bish daichin hudulmurch hyn l suvilagch hiine dee.tsalin undur bx estoi
2023-05-12
Uchralt:
Mundag yma iim setgelese ajila hiideg chadwarlaga hvmvvs olon baigasai
2023-05-12
Номин-Эрдэнэ:
Эгчдээ хайртай шүү миний баатар
2023-05-12
Uchralt:
Mundag yma iim setgelese ajila hiideg chadwarlaga hvmvvs olon baigasai
Зочин:
Мундаг
2023-05-12
Зочин:
Мундаг
2023-05-12