Нийслэлийн 1,5 сая иргэнийг төлөөлж буй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Нийслэлийн иргэн, ажил олгогч, аж ахуй нэгж эрхлэгчийн төлсөн татвараас бүрдэх төсөв эргээд нийслэлчүүдийн сайн сайхан байдлын төлөө зарцуулагдах ёстойг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолдог. Тэгвэл тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаарх ШИЛЭН ДАНСНЫ мэдээллийг хүргэе.
НИТХ дөрөвдүгээр сард Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал утгатайгаар нийт 100 гаруй сая төгрөг зарлагадсан байна. Мөн есөн дүүргийн ИТХ-ыг 700 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бол арга хэмжээний зардал утгаар 42 сая төгрөг, онгоцны тийз утгатайгаар 10 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Төсвийн жил эхэлснээс хойш НИТХ-ын төлөөлөгчид 80 гаруй сая төгрөгийг суудлын мөнгө утгатайгаар шилжүүлсэн. Үүн дээр нэмэгдээд төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардал гэсэн утгаар шилжүүлэг хийгдсээр байгаа нь анхаарал татаж байна.
П.ГОО
Уншиж байна |