Ерөнхийлөгч санаачлагаар ТЭРБУМ МОД хөтөлбөр хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэхүү ажлын зохион байгуулахад хамгийн их үүрэг оролцоотой ажиллах газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар.
Тус газраас энэ сарын энэ сарын 10 буюу өчигдөр 900 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. Уг хөрөнгөөр нийт 11 газарт ойн зурвас багуулах юм. Тодруулбал, " Баянхонгор аймгийн Богд сум, Говь-Алтай аймгийн Бигэр сум, Говь-Алтай аймгийн Шарга сум, Говьсүмбэр аймгийн Баянтал сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Увс аймгийн Завхан сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Ховд аймгийн Чандмань суманд 900 сая төгрөгөөр ойн зурвас байгуулах юм.
Баримт бичигт тусгагдсанаар 5 га газар ойн зурвас байгуулахад 56 сая, 10 га газарт 112 сая төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Тус ойн зурвас газарт улиас, хайлаас, сухай, бургас тарихаар төлөвлөжээ.
Уншиж байна |