“Тавантолгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хүсэлт гаргаж буй талаар мэдээллээ.
Их говийн хөгжил ТББ-ын тэргүүн Х.Сугар
Таван Толгой орд газар нь улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог төдийгүй дэлхийн коксжих нүүрсний 10 том уурхайн нэг юм.
Тус компанийг зах зээлийн нөхцөлд зохицуулахаар 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр засгийн газрын өмч хувьчлалын комиссын 42 тоот тогтоолоор орон нутгийн өмч даваамгайлсан Таван Толгой ХК болгон өөрчлөн зохион байгуулсан байдаг. Тус компани нь одоогийн байдлаар нийт 52 сая хувьцаатай байгаа юм. Таван Толгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал эзэмшдэг. 49 хувийг өмч хувьчлалын цэнхэр эрхийн бичгээр бусдад хувьчлагдсан.
Одоогоор 20 хувийг Ажнай Инвест компани, Ээрмэл шандас компани 10 хувийг эзэмшдэг. Ажнай Инвест компанийн эзэн нь Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий. Үлдсэн 20 хувийг Ээрмэл буюу Шандас Импеск ХК эзэмшдэг. Харин үлдсэн 6 хувийг гадаад дотоодын 2900 гаруй хувьцаа эзэмшигчид эзэмшидэг байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь "Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг давуу байдлаа ашиглан тус компанийн удирдлагын багийг өөрийн холбоотой хүмүүсээр бүрдүүлж, улмаар хууль бусаар олсон мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж.
51 хувийг Өмнөговь аймгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал эзэмшдэг. Харин 49 хувийг өмч хувьчлалын цэнхэр эрхийн бичгээр бусдад хувьчлагдсан юм.
Нэг иргэний алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцоолж, биржид худалдвал 3.5 тэрбум төгрөгийн ханштай байна. Тухайн үед иргэд хувьцаагаа алдаагүй байсан бол нэг жилд хамгийн багадаа 30 сая төгрөгийн ногдол ашиг авах ёстой байсан гэх тооцоолол гарсан.
Мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандан шалгалт явуулахад хууль бусаар зарцуулсан байна хэмээн тогтоосон. Тухайн үед гомдол гаргасан 23 иргэний өмчлөх эрхийг сэргээсэн байдаг. Гэтэл Дээд шүүхээс хувьцаа эзэмшигчдийн талд гарсан шийдвэрийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Тухайн хэргийн мөрдөгч, прокурорууд илтэд байгаа баримтыг санаатайгаар орхигдуулсан байж болзошгүй гэж хардаж байна" гэв.
Уншиж байна |