Өвөрхангай аймагт өнгөрөгч долоо хоногт ковид-19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ.
Тус аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний тархалтын түвшин "Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр ИДЭВХЖИЛИЙН ТҮВШИНД байна.
Тодруулбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хийсэн ковид-19 илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр найм, ПГУ шинжилгээгээр дөрөв тохиолдол батлагдсан байна.
Омикрон хувилбарын шинэ дэд хувилбар олон нийтийн дунд өргөн тархаж, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг чандлан сахихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |