Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ
2023-05-10

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр "Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны хувьд дөрвөн байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ жил үлдсэн долоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна олон улсын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслийн ажил эхэлж буй. Тухайлбал, нүхэн гарцны төсөл, дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт, Сэлбэ сэргэлтийн төслийн барилга угсралт, их багтаамжийн авто зогсоол байгуулах зэрэг ажлууд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хийхээр төлөвлөсөн нийт ажлын 45-50 хувийг өнгөрсөн онд гүйцэтгэсэн, үлдсэн хэсгийг энэ жил хийх юм.

 

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобусыг оруулж ирсэн. Энэ жил дахин 730 автобусыг гурван үе шаттайгаар буюу зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ.

 

Түүнчлэн тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хатуу дэд бүтцийг бий болгосон. Тодруулбал, 161 байршилд RFID уншигчуудыг суурилуулж, програм хөгжүүлэлтийг бүрэн хийж дууссан. Мөн тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээжүүлэх ажил Улаанбаатар хотоос эхэлж буй. Эхний ээлжинд таг буюу тээврийн хэрэгсэлд наах 447 мянган гэрчилгээг хийх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулаад үе шаттай хэрэгжүүлээд явна. Энэ хүрээнд “UB Cab” буюу такси дуудлагын үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний автомашинуудыг нэн тэргүүнд гэрчилгээжүүлнэ. Цаашлаад төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэг зэргээр үргэлжлээд наймдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд дуусгахаар төлөвлөж байна" гэсэн юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Утаа хаясан автобус бнаа Эх орон ийм бхад яаж хөгжих вэ????????
2023-05-14
Балиар хужаагаас өмхий бохир юмнууд авчирч байхын хогоор хийгээд будсан ямбий хогнууд . Бага доромжлоорой алчина шүүү
2023-05-13