Иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан байна.
Иргэн Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр өнгөрсөн сарын 3-нд цагдан хорьсон. Д.Монголхүү уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.